ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.  Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд өмнөх болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Тодруулбал Х апартмент, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнд халдвар илэрлээ. 

Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1203 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 59 хүн эдгэрч гэртээ гарсан" гэв.