ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2021.02.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1480 дуудлага ирснээс 655 нь яаралтай тусламж, 797 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2601 хүн мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 49 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 164 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 231 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

#ХамтдааДавна