УОК 17 цагаас мэдээлэл хийхээр товлосон. Гэвч хэвлэлийн хурал цуцлагджээ. Маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа нэгдсэн мэдээлэл өгөхөөр болсон байна.
УОК-ын шийдвэрийн дагуу 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон.
Хатуу хөл хорионы үеэр хүнсний дэлгүүр болон, хүнсний түгээлтийг ажиллуулахгүй гэх мэдээлэл сошиалд цацагдаад байсан ч албаныхан үгүйсгэсэн.
Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал 100, сар шинийн өдрүүдэд золголт хийвэл иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно гэдгийг НОК-ын зүгээс мэдэгдээд байгаа билээ.
Ineedtei ymaa zvgeer l teg zogsolt hiichih delgvvr ajillawal hvmvvsiin hudulguun tasrahgvi ene uwchinuunuu hurdan gar hetsvv ymaa