Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.13) мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 46 хүнээс Covid-19 халдвар илэрлээ гэсэн бол ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Нэг хаалга-нэг шинжилгээ аян"-ы хүрээнд энэ сарын 11, 12-нд нийт 91 мянган хүнээс PCR шинжилгээ авахад нийт 4 тохоилдол илэрлээ.
Өчигдөр 2, өнөөдөр 2 батлагдлаа. Өнөөдөр ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 44 тохиолдол илэрч, айл өрхүүдээс авсан шинжилгээгээр хоёр нь \ БЗД, Сонгинохайрхан дүүргээс\ илэрсэн.
Хоёр өдрийн 86 тохиолдлын дөрөв нь массын дундаас илэрсэн тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, массын дунд халдвар харьцангуй нам жим байна гэж үзсэн" гэлээ.
Dald virus teegch zondoo bga vum bna daa