"Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүрэгт явагдаж байна. Шинжилгээ авах ажиллагаанд БГД-ийн ЗДТГ, ШШ нийт 120 гаруй баг гаргаж ажиллаж байгаа бөгөөд суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байна.
Зохион байгуулалт сайтай байгаа учир иргэдийн идэвх оролцоо ч сайн байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь одоогийн байдлаар 16000 орчим иргэд шинжилгээндээ хамрагджээ.

Xariu ni garaagbi bna 21r xoroonih