Байгаль орчны тэргүүлэх зэргийн аудитын үйлчилгээ үзүүлэгч “Эконэйшнл” компани саяхан, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Ил уурхайд байгаль орчны хууль, тогтоомж хэрхэн мөрдөгдөж буйг газар дээр нь үзэж, холбогдох яамнаас баталсан байгаль орчны менежментийн биелэлт, агаар, ус, хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, биологийн төрөл зүйлийн хамгаалал, хог хаягдал, химийн хортой болон аюултай бодисын хадгалалт зэрэг чиглэлээр шалгалт хийж, зөвлөмж өглөө. Монгол Улсын хуулийн дагуу үйлдвэр, аж ахуйн газруудад хоёр жил тутамд хийдэг байгаль орчны аудитаар Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц “үлгэр жишээ” дүгнэгдэв. Тус станц хоёр жилийн өмнөөс байгаль орчны мэргэжилтэнтэй болсноор төлөв байдлын шинжилгээ байнга хийж, эрсдэлт хүчин зүйлийг үнэлж төлөвлөгөөнд тусган ажилладаг нь үр дүнгээ өгчээ. Агаар мандалд хаях утааг зөвшөөрөгдөх хэмжээнд барьж, үнсийг нойтноор баригч төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган, усны даралт сайжруулах нэмэлт насос суурилуулсан зэрэг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан байна. Үлгэр жишээ станцын туршлагыг үйлдвэрийн газрын бусад цех нэгжүүдэд түгээхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн тодорхойлох, ямар үзүүлэлтээр дүгнэх арга техникийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс сургалт хийхээр бэлтгэж байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ШАЛГАЛТААР СТАНЦ “ҮЛГЭР ЖИШЭЭ” ДҮГНЭГДЭВ
Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

Улс төр · 2 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Нийгэм · 2 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод -3 градус хүйтэн, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Улс төр · 16 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Нийгэм · 18 цаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Франц Улсад зорчих болон оршин суугаа Монгол Улсын иргэдийн анхааралд

· 19 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!