Efes ХҮТ-д үүсээд байсан иргэдийн бөөгнөрлийг цагдаагийн байгууллага тараажээ.  Учир нь тус худалдаа үйлчилгээний төвийн нэг давхарыг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн "Solo mart"  түрээслэж эхэлжээ. Гэвч тус дэлгүүр нь түрээслэгч байгууллагадаа мэдэгдэлгүйгээр хямдрал зарласнаас үүдэж өнөөдөр иргэдийн бөөгнөрөл үүссэн байна.  Тэр даруй Efes ХҮТ-ийнхөн хууль хяналтын байгууллагад дуудлага өгч, Мэргэжлийн хяналтынхан ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэжээ.

 "Solo mart" -ийг үйл ажиллагааг хаасан байна.