Биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй шүүгч нарын асуудлаар Хөх Монгол бүлгэмээс мэдээлэл хийлээ.

Тэд "Биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй шүүгч нарын асуудлаар ЕТГ-ынханд шаардлага хүргүүлсэн, хүлээж авсан. Өнөөдөр нийгэмд хонгилын шүүгчид гэж их яригдах болж. Монголын ард түмэн хараат бус шүүх засаглалаа үнэнд үйлчилж, шударгаар шийддэг байгаасай гэж хүсдэг.  Үүнийгээ дагаад хүний гэмийг дэнслэдэг шүүгчид маань хамгийн тунгалаг, ариун байх ёстой. Гэвч сүүлийн үед шүүгч нарын нэр хүнд асар их унаж байна.  Саяхан гэхэд л хатуу хөл хорионы үеэр бичлэг цацагдлаа. Бид шударга бусын хонгил бүү байгаасай, цаашид ч байх ёсгүй гэж боддог. Гэтэл тус бичлэгт хууль хүчин, шүүхийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамт байгаа нь харамсмаар санагдлаа. Шаардлагын хариуг 10 хоногийн дотор өгөхийн заасан. Магадгүй хугацаанаас нь өмнө хариугаа өгчих байх" гэлээ.