ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр 35 хүний шинжилгээнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 2,864 болжээ. Эдгээр батлагдсан тохиолдлуудын 2 нь зөөвөрлөгдсөн бол 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" -ний ойрын хавьтал, бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрчээ. Нэг тохиодлын халдварын эх уурхай олохоор судалж байгаа аж.