Увс аймгийн онцгой комисс 2021.03.03 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Учир нь 02.23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс 02.28-ны өдөр ковид19 халдвар илэрсэн байна. 

Түүний ойрын хавьтал 02.28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.