ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа " 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 19507 нийт шинжилгээ хийснээс  44 тохиолдол илэрлээ. Эдгээр тохиолдлуудын 42 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 2 тохиолдол нь Завхан аймагт илэрсэн байна. 24 цагийн хугацаанд 55 иргэн эдгэрч гарлаа. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна" гэлээ.

7