Саяхан "Шуурхай зар" сонинд "Аав зарна" гэх зар нийтлэгдсэн. Уг зарын дагуу холбогдох байгууллагууд арга хэмжээ авчээ. Тодруулбал ШӨХТГ иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж "Аав зарна" гэх зарыг нийтлэсэн Шуурхай зар сонинг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн хэмээн үзэж 5.000.000 төгрөгөөр торгосон байна. Мөн тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгана. Уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандана хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.