Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл хийлээ. Учир нь УДЭТ-ын "Анна Каренина" тоглолт үзсэн хүмүүсээс 54 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тиймээс УДЭТ-т гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр тус жүжгийг үзсэн 900 гаруй хүнийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.

Драмын театрын хувьд энэ сарын 4-нөөс тоглолтуудаа эхлүүлээд байсан ч өнөөдрөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгджээ. 

Маргааш буюу Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулагдаж буй. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарлагдсан тоглолтуудыг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналаа Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн байна.