Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 2021 оны 3 дугаар сарын 7- ны өдөр Монгол улсад коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хамгийн олон тохиолдол буюу 108 тохиолдол илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Улсын хэмжээнд өчигдөр
13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 тохиолдол илэрлээ. Энэ нь Монгол улсад коронавирус бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг.
Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиодол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна" гэлээ.
учиртай тоо бна кк
Тоо улам их болно. Залуучууд их хариуцлагагуй байгаа. Тэд короно их тараана.
МАН 100 жилд 108 хүн балөрсаан