Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад байна.
Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
30.0 иргэн татсан гээд бх юм.Тэд чинь эх орондоо ирэх эрхтэй хүмүүс ирсэн Одоо ирж чадахгүй байгаа олон мянган иргэдээ хэзээ авах юм бэ.
Хамгийн олон хүнтэй Солонгосоос ирэхээр 4000 гаруй иргэд хүлээж байна.Гэтэл 10 хоног 1 жижиг онгоц 150 аад хүн явж байна.Дахин жил болоход дуусахгүй байх.Гадаадад байгаа иргэдээ хаясан улс Дэлхийд Монголоос өөр байхгүй.Жирэмсэн өндөр настай зүрх даралттай олон өндөр настан 12 сараас хойш дугаар хүлээж явж чадахгүй байна.Бүр дордсон байна.
Ene unen shuu unen