Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна. Тэрбээр " Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 10-нд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүний дагуу зээлийн үйлчилгээ маргаашнаас албан ёсоор эхэлж байна. Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийн хүү нь жилийн 3 хувь. Хугацаа 3 жил. Зээл олголтод Төв банк хяналт тавина. Зээл авах ААН-үүдэд төр ганц л шаардлага тавихаар заасан. Өөрөөр хэлбэл зээл авах ААН НӨАТ төлөгч байх ёстой.
Мөн энэ зээлийг иргэд авах боломжтой. Өмнө нь энэ төрлийн зээлүүдэд ААН-үүдийг хамруулж байсан бол энэ удаа Нарантуул захад лангуу ажиллуулдаг өрхийн бизнес болон бичил бизнес эрхлэдэг иргэд хамрагдах боломжтой. Иргэдэд тусгайлан шаардлага тавихгүй. Судалгаанаас иргэдийн 50-80 хувь нь 50 сая төгрөг хүртэлх зээл авдаг" гэлээ.
Ажлын байраа хадгалаад нэг ч хүн халаагүй бүр цалингаа нэмсэн компанид олдох юм болов уу даа
Нөгөө хэд аваад бидэнд хүртэхгүй байх даа