Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит мэдээллээ өгч байна. Өнөө өглөө 09.00 цагийн байдлаар 109 хүнээс халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа. Сүүлийн 24 цагт 15 лабораторид 21585 хүнээс шинжилгээ авснаас 80 тохиолдол илэрчээ. Эдгээр батлагдсан тохиолдлын 77 ойрын хавьтал бөгөөд 65 нь эхний шинжилгээгээр, 12 тохиолдол нь давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Одоогоор 3 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байгаа аж. Түүнчлэн 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай нэг иргэн нас баржээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!