Ардчилсан намын нэг хэсэг нь намын даргынхаа сонгуулийг явуулахаар нэр дэвшигчдээ батламжилж байх үед нөгөө хэсэг нь Нийслэлийн намын даргын сунгаагаа зарлав. Энэ үеэр С.Эрдэнэ дараах мэдэгдлийг хийлээ.
С.Эрдэнэ "Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна. Үүний дараа намын даргын сунгаа явагдана. Улмаар 5 дугаар сарын 2-нд Ардчилсан намын Их хурлаар шинэ даргаа батламжилж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна.
Улсын бүртгэлд ганцхан Ардчилсан нам бүртгэлтэй байдаг. Гэрчилгээн дээр миний бие даргаар бүртгэлтэй байгаа. АН дотор хүмүүсийн яриад байгаа шиг хуваагдал, хагарал гараагүй. Хоёр АН гэж байхгүй. Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр тогтоол, 2017 оны VII их хурлын тогтоол ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хэдийгээр би намынхаа үндсэн дүрмийн дагуу хариуцлагаа хүлээгээд, тамгаа өгсөн ч харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Миний хувьд намынхаа тамгыг бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргад хүндэтгэлтэйгээр гардуулна. Тамгаа гардуулж өглөө гээд намаасаа гарахгүй. Амьдралынхаа туршид намынхаа үйл хэргийн төлөө өөрийнхөө бүх боломжоо дайчилж ажиллана" гэлээ.
эд галзуурсан бна аа юун ардчилсан нам бэ сөнөсөн биздээ
odoo tegeed hedn AH darga congoh geed bg um be AH ecvel bur tatan buugdaach buh zuilee shineer ehel Erdene bat uil enhbold z battulga elbegdorj ged 30 40 hunig AH c huuj ybuulj baij l ene nam cergene shuu ingeed ngd baivl ta nar ene namtaigaa muhnu
AH naad durmee uirchil neeh tom mungunii bocgo tavichihna ta nar shig terbumtanguut l ugch chadna zaluu ued tiim mungu baihgui uneheer ardchilcn shine shudarga nam baiguullah gj bg um bol yimarch mungunii bocgo baih ecguii
Олны итгэл , нэгдлийг хувийн емч болгож гутаагчид!
Хогын алужрчин маш тэнэг п ИЗДАА
Эрдэнээгийн АН, Тувааны АН гэж 2 нам байна даа
Ta 2 shig humuus AH d hereggui
Гахай минээ хагарлаа