Энэ сарын 14-нд нэг иргэн Хайрхан суманд ирэхдээ шинжилгээний хариугаа хүлээлгүй замд гарч яваад замд нь шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлыг аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан. Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт хоноод шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ийнхүү Аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Эх сурвалж. Архангай аймгийн ЗДТГ
Хэдэн жил сарын турш хатуу дэг журамд оруулаж өвчний тархалтыг барьж хянаж чадаж байсан атлаа яг вакзинжуулах ажил эхэлмэгц задгай тавьсаны хар гай энэ,хариуцлага,үргүй зардлыг хэн хүлээх вэ?эртхэн эзнийг нь олж байсан нь дээр биздээ.