2020 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна.