“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг өнөөдөр нийслэлийн Онцгой комиссынхонд хамгаалалтын хувцас бэлэглэжээ. “Exclusive” компанийн хувьд өнгөрсөн жилээс “Exmed” хамгаалалтын хувцаснуудыг үйлдвэрлэж эхэлсэн.  Халдваргүйжүүлэлтийн буюу гадуур ариутгал хийхдээ өмсдөг хувцас, вакумжсан орчинг үүсгэдэг буюу сүүлийн үеийн шинэлэг технологиор хийгдсэн мөнгөлөг хамгаалалтын хувцас зэрэг олон улсын стандартыг бүрэн хангасан төрлийн хамгаалалтын хувцаснуудыг үйлдвэрлэдэг уг компани бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд амжилттай гаргаад байгаа юм.

Г.Майцэцэг энэ үеэр “Жижиг дунд үйлдвэрлэгчдэд өнөөдөр зээлээс илүү дотоодын худалдан авалт маш чухал. 2020 онд эдийн засаг хүндэрч, үйлдвэрлэгчид ч гэсэн хүнд байдалд орсон. Харамсалтай нь манайхан үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж чадаагүй. Харин НОК- үйлдвэрлэгчдэдээ дэмжиж байгаад талархаж, үр өгөөж буцаж ирдэг юм шүү гэдгийг харуулах үүднээс энэхүү хамгаалалтын хувцаснуудыг бэлэглэж байна. Бид өмнө нь энэ хувцаснуудаа цагдаагийн албан хаагчдад бэлэглэж байсан. Учир нь энэ мөнгөлөг хувцас вирус үл тогтоохоос гадна ус чийг, салхи нэвтрүүлдэггүйгээрээ онцлог” гэлээ.