Өчигдөр /2021.03.20/ Төв аймгийн онцгой комиссоос коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж 21 болсон талаар мэдээлсэн. Тодруулбал Мөнгөнморьт суманд ажилладаг замын компанийн нэг ажилтнаас коронавирус илэрсэн.  Тэгвэл тус аймагт халдвар дахин бүртгэгджээ. Эрдэнэ сумын Аржанчивлан сувилалд хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэний давтан шинжилгээ эсрэг гарчээ. Улмаар ойрын хавьтлын 35 ажилтныг шинжилгээнд хамруулахад 6 ажилтны шинжилгээ эерэг гарсан байна. Тус суманд халдвар илэрсэнтэй холбогдуулан сумын шуурхай штаб хоёр хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.