Дасгал хийж байх үед хүний тархинд dopamine, serotonin гэх бодис ялгарч байдаг ба энэ нь тайвшрал болон таатай мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Хүний сэтгэл санаа тайван сайхан байх үед ажил үүрэг гүйцэтгэх, төвлөрөх чадвар хамгийн өндөр байдаг. Дасгал хийснээр хүн удаан хугацаагаар нэг зүйлд анхаарлаа хандуулж чаддаг. Илүү тодорхой ойлгомжтой бодох болон төвлөрөх нь сэтгэл санааг тогтворжуулж өдрийн турш сайхан мэдрэмжийг өгч байдаг.

Судлаачдын хийсэн олон судалгаанаас харахад тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг болохыг баталсан байдаг. Хичээлдээ ирэхээсээ өмнө дасгал хийгээгүй сурагчдыг хийсэн сурагчидтай  харьцуулахад төвлөрөх чадвар нь харьцангуй удаан байдаг нь ажиглагдаж байж.

Дасгал хөдөлгөөн сэтгэл гутралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гуниг, гутралд орсон хүнийг шинжихэд өтгөн мананд төөрсөн эсвэл гүнзгий нүхэнд унаснаар төсөөлж болно. Ийм байх нь бүхний л өдрийн турш ажил амьдралдаа сэтгэл ханамжийг бий болгоход нөлөөлөх  хэрэгтэй эрч хүч, урам зоригийг мохоож  байдаг нь батлагдсан байна. Нэгэнт ийм байдалд орсон хүн нийгмийн сорилтуудаас зугтаж байдаг нь анзаарагджээ. Сэтгэл зүйн энэхүү хүнд байдал нь санах ойд нөлөөлж, ганцаардмал амьдрал руу хөтөлж байдаг ба өдөр тутмын амьдралын хэмнэлд муугаар нөлөөлдөг байна.

Сэтгэл гутралд орсон хүнийг ганцаараа эсвэл өөрийнхөө сонгосон таатай нөхцөлд дасгал хийсний дараа сэтгэл зүй нь арай өөр өөдрөг сайхан мэдрэмжтэй болдог болох нь судалгаагаар батлагдсан. Дасгал хийсний дараа тэдгээр хүмүүст  уур уцаараа багасгаж сэтгэл зүй илүү тогтворжиж байгаа байдал нь илүү мэдрэгддэг байна. Сэтгэл гутралд орсон хүн сэтгэл санаагаа зовоож сандрахын оронд зүгээр л сайхан дасгал хийхэд бүх асуудал шийдэгдэнэ.

Айдас түгшүүртэй мэдрэмжид дасгал хөдөлгөөн хэрхэн нөлөөлдөг вэ?

Айдас түгшүүр нь сэтгэл гутралтай холбоотой. Сэтгэл хөдлөлийн сөрөг мэдрэмж нь их санаа зоволт болон түгшүүрийн мэдрэмжийг дамжуулдаг ба эдгээр мэдрэмжүүдийг аль болох өөрөөсөө холдуулж, өөрийгөө чөлөөлж байх хэрэгтэй. Түгшүүртэй мэдрэмж нь хүнийг уур цухалдалтай болон тайван бус болгодог. Энэ мэдрэмжийг мэдэрч байгаа хүн ажил үүргээ гүйцэтгэхэд анхаарлаа сайтар төвлөрүүлж чаддаггүй ба ажлын бүтээмж муу байдаг. Ийм мэдрэмжтэй хүмүүс амархан булчин агших  болон дотор муухайрах, унтаж чадахгүй байх болон шөнө дунд байнга сэрэх гэх мэт шинж тэмдэгтэй байдаг байна.

Харин тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр энэ төрлийн сэтгэлийн түгшүүрийг даван туулахад сайн дэмжлэг болдог нь хүний тархинд үргэлж идэвхтэй мэдрэмжүүдийг дамжуулж байдаг. Тархинд serotonin and dopamine-ны түвшин ихэсгэхэд хүний сэтгэл санааны тогтворгүй сөрөг мэдрэмжүүд буурч байдаг. Учир нь эдгээр сэтгэл хөдлөлийн тогтворгүй мэдрэмжүүдийг сайтар хянаж тэмцэж чаддаг байх хэрэгтэй.

 Дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн том суурь хамгаалалт болж өгдөг. Энэ нь биеийн болон сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг хангаад зогсохгүй яс, үе мөч болон булчингийн хөдөлгөөнд сайнаар нөлөөлж тархинд ялгарах бодисуудаас шалтгаалан тайвшруулах болон эерэг бодолтой болоход их үүрэг гүйцэтгэдэг.

Дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүстээ зөвлөхөд та төлөвлөгөө гаргах хэрэгтэй ба өөрт тохирох таны сэтгэл санаа, ааш зан болон бие махбодод хамгийн тохирсон, таалагдсан дасгалаа хийж эхэлбэл илүү хурдан үр нөлөө гарах болно.


"Golden gym fitness club"-ийн дасгалжуулагч, Эрүүл амьдралын дасгалжуулагч, ЗУМБА фитнесийн ОУ-д заах эрхт багш, Ө.Долгормаа

https://www.facebook.com/doko....