Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” амралт сувиллын газарт амарсан иргэдээс коронавирус илэрчээ.
Тодруулбал, эрсдэлтэй хугацаанд /2021 оны 3 дугаар сарын 1-нээс хойш/ тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд “СУЛ ЭЕРЭГ” гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ.
Түүнчлэн Увс аймгийн Далантүрүүгийн постноос 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртын рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй иржээ. Улмаар шинжилгээ авахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна.
Мөн Дархан-Уул аймагт өчигдөр 3 иргэнээс халдвар илэрчээ. Эдгээр иргэд нь Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
vhsnee hiij amralt suvilaluud ajiluuldag bn aa