МЭДЭГДЭЛ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий зарим гишүүн хэн нэгэн эрх мэдэлтэнд барьцаалагдаж эв нэгдлийг хангах нэрийн дор Ардчилсан намын дотоодод үүсээд байгаа зөрчлийг улам хурцатгаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулж буй намын даргыг сонгох сонгууль гэх хуульд нийцэхгүй, АН-ын дүрмийн бус үйл ажиллагааг дэвэргэж, нэгийгээ нэр дэвшүүлэн хууль дээдлэх ёс, төрийн хүний ёс зүйг уландаа гишгэж буй тэдний үйлдлүүдийг Ардчилсан намын олон мянган гишүүн эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулахаас татгалзаж, дүрмийн бусаар аравдугаар Их Хурлыг зарлаж хуралдуулсан нь өнөөдөр үүсээд байгаа Ардчилсан намын зөрчил гэх маргаан руу түлхсэн билээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрмийнхээ Ардчилсан намын даргын сунгааг цахимаар явуулах тухай Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг баталгаажуулсан. Энэхүү тогтоолын дагуу АН-ын даргын цахим сунгааг 2021 дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар болсон билээ.
Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэтэй хийсэн хоёр удаагийн уулзалтын үеэр тавьсан хүсэлтийг хүндэтгэн үзэж, эв нэгдлээ бодож, түрүүлж алхам хийн Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн хугацааг наашлуулж, 2021 оны гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар болсон билээ. Цахим сонгуулийн үйл ажиллагаа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд явагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Харамсалтай нь Ардчилсан намын мянга мянган гишүүдийг хагалан бутаргах дүрмийн бус үйл ажиллагаа дэвэргэж, зөрчлийг улам хурцатгах ажилд УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий зарим гишүүн идэвхийлэн оролцож байна.
Хувь хүний өчүүхэн эрх ашиг сонирхлоо урдаа тавьж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг үл огоорч, АН-ын дотоод зөрчлийг дэвэргэж буй эрхэм гишүүдийн дүрмийн бус үйлдэлд АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцохыг сануулж байна.
Иймд АН-ын дүрмийн дагуу зохион байгуулж буй цахим сонгуулийн зохион байгуулалтын ажилд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх оролдлогоо даруй зогсоож, хууль тогтоох дээд байгууллагын төлөөллийн үүргээ ухамсарлаж, итгэл хүлээлгэж төрд сонгосон ард иргэдийн төлөө ажиллаж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэхэд анхаарахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдэд анхааруулж байна.
АРДЧИЛСАН НАМ
Vnen vnen
Та нар ардчилсан намаа хагаллаа.Ард олноо хагаралдууллаа УИХ аа хагаллаа.ҮХЦэцээ хагалж үймүүллээ одоо болоо юм биш үү
ЭРДЭНЭЭ ДАРГЫН ЗӨВ.ХУУЛИЙН ГАРГАЛГАА ОЙЛГОМЖТОЙ.ЭРДЭНЭЭ МАШ ОЙЛГОМЖТОЙ БАЙДЛААР ТАЙЛБАРЛАЖ СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БНА.ТУВААН СОНГУУЛЬ ХИЙЖ ЯАДАГИЙН.БАТТУЛГА САМАРЧ БНА.БХТТУЛГЫН ХАГАРӨЛДУУЛААГҮЙ ЗҮЙД АЛГА.
Энэ залуу эрдэнэ нь шоронд орвол яахуу дагаад орох уу.харсаар байтал хор хутгаад дүрэм зөрчөөд байгаа хүнийг дагаж дарга маргад дэвшээд байгаа хүмүүс больчооч гүндалай яахав гэхэд бусад нь эргэж уулзах нүүртэй үлдээрэй дээ
Эрдэнэ бүүр их хурлын гишүүд рүү гээ дайрч эхэллээ. Цаана нь Элбэгдоржийн том юм байна. Юу л байгаа бол. Хугацаа харуулна аа.
Ямар ядаргаатай юм бэ?ард иргэдийг талцуулан бужигнуулсан АН бидэнд хэрэг алга,татан буулгаж нэг хэрүүл маргааны эх үүсвэрийг үгүй хийх юмсан
Huuliin daguu ajillah ni zuin hereg,
аль нь зөв юм бэ
Аль их давшилт дайралт доромжлолд өртөж байгаа нь ихэнхдээ зөв байдаг