Хөдөө орон нутагт коронавирусний халдвар нэмэгдсээр байна. Архангай аймгийн хэмжээнд өчигдөр PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал Хайрхан суманд-гурав, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна. 

Түүнчлэн  Хөвсгөл аймагт коронавируст халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгджээ. Өчигдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр  Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 2, Мөрөн сумын ойрын хавьтлын 4, нийт 6 хүнээс  халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 болсон байна.

Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 3 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очсон нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, PCR шинжилгээгээр батлагджээ. ҮҮнтэй холбоотойгоор тус сумын Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах, сургууль, цэцэрлэгийн сургалтыг тодорхойгүй хугацаагаар, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг түр зогсоох, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаанд хориглох, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 09.00 - 20.00 цаг хүртэл болгох, цайны газар, баар ресторан, спорт заал, соёл урлагийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдэрлэжээ.