Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг. Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна. Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй.
Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдээ тавдугаар сарын 5-н гэхэд вакцины эхний тунд хамруулж дуусна. Зургадугаар сарын 10-нд багтаж хоёр дахь тунг хийж, зургадугаар сарын 20-ноос хойш Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдрал шар түвшинд шилжиж, халдвар авах хүний тоо эрс багасах үзүүлэлтийг ДЭМБ болон холбогдох мэргэжлийн байгууллагаас өгч байгаа. Иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хотын ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй. Үүний төлөө хамтдаа хүчээ нэгтгээд тэмцье, зүтгэе, манлайлъя, нийгэм, эдийн засгаа аваръя, хамгаалъя гэсэн аян өрнүүлж байгаа. Өнгөрсөн бямба гарагт аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Бүгд энэ уриалгыг дэмжиж байна. Төрөлх хотоо, бизнесээ, ажлын байраа, хайртай бүхнээ хамгаалахын тулд хувь хүний хариуцлага, сахилга бат дээр суурилж явахаас өөр сонголтгүй. Улаанбаатар хотын иргэн хариуцлагатай, соёлтой байх ёстой. Хотынхоо иргэддээ итгэж байна. Иргэд уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллаж, ажил, амьдралаа зохицуулаасай гэж Хотын даргын хувьд хүсэж байна” хэмээн ярилаа.








боломжын амьдралтай хүмүүс яахав гэрээсээ ажилаа хийгээд цалингаа аваад амрах маягтай өдрийн орлогоороо гэр бүлээ авч явдаг хүмүүс яадаг билээ тэдгээр хүмүүс өр зээл тавиад хлног хугцааг давж бга штэ
Deglemee bariad2 iim bnshde oilgoj bnuu
Энэ дарга 350-иас дээш гаргахгүй барина гэсэн яасан бэ.Өвчинг тоонд барьдаг мундаг засаг ноён шүү.
Халдвар гараагүй байхад баахан хорьсон.Халдвар бага байхад бас л баахан хорьсон одоо харин хот хөдөөгүй халдвар тархаад өдөрт хэдэн зуугаараа гарч байхад хөл хорио тогтоохгүй гэдэг ойлгоход үнэн бэрх юмаа.
Хийх ажилгүй амар амьдралтай мөнгөө нөөцөлсөн улс л хөл хориог хүсээд байна
Үнэн үнэн бэлэн цатгалан иргэд л тэгээд байна. Худалдаа үйлдвэрлэл хийдэг ард иргэдээ бодох хэрэгтэйштэ зарим айл нь хоолгүй хүйтэн гэрт хоригдож байхад халааттай халуун устай газар тарвалаад хэвтэж байх жишээний
Та нар дээгүүрээ өөрсдөө хариуцлагатай байцгаа,ард иргэдийг буруутгаж бүү стрессдүүлээд бай
Дэглэм сахисаар байгаад д өнөөгийн байдалд хүрлээ шүү. Анхаараарай.
Халдьартай хүн халдваргүй хүн гэж гудамжаар зөн билгийн тулаан шиг яая даа байз гээд явж байхад. Дахиад хөл хорио тогтооно тогтоохгүй гээд дахиад л зөн билгийн тулаанд орж байгаа юм шиг явах боож байна уу. Гаргасан шийдвэрүүдээ нэгтгээд арл түмэндээ хэлж болдоггүй юм уу. Дээр доороо удирдлага гэж байхгүй буруу ишэлсэн сүх шиг л байх юм....
энэ тэнгийг солих хэрэгтэй
ketsvvteeme xen ni vnen yriad bgnbe 1ni xorino geel 1ni sain bariwal ajil vrgeljlvvlne geel laitain br altsagatnuulchxiimaa neeree xoriwol xoriod ajiluuln gewel ajilillulaldaa