Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI хорооны Өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 25-р хороо, “Голден парк” хотхон зэрэг байршилд таван автомашинаар халдваргүйтгэл хийлээ. Маргаашнаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.









Шөнө хаагаад наадахаар чин баахан хлор цацахад корона нам болон шүү дээ ялангуяа эмнэлэгүүдээ тойруулаад шүү дээ
Надавав эмнэлэгүүдийн гадаагуур хийгээч гуйж байна тэнд л хүмүүс өвдсөн зовсон коронаагаа мэдэлгүй тарааж байх магадллал 10000 хувь шүүү