Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.03.30/ дараах 9 байршилд иргэдээс PCR шинжилгээ авна.

Мөн өнөөдөр нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

ЭМЯ-аас ирэх сарын 03-аас эхлэн 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН ТҮВШИНД шилжих санал нь УОК дээр дэмжигдсэн. УОК-ын саналыг ирэх энэ сарын 31-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.