Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан иргэдийн өдөр тутмын хэрэглээнд маск нэвтэрсэн. Гэвч сүүлийн үед олон нийтийн сүлжээнд нэг удаагийн амны хаалтнаас хорхой гарч байгаа бичлэгнүүд тархсан. Энэ талаар  МХЕГ-аас тодруулахад "Маскны бичлэгүүдтэй холбоотойгоор гадуур худалдаалагдаж байгаа маскнуудаас дээж авч шинжилгээнд өгч байна. Шинжилгээний хариу гарахаар мэдээлэл өгнөө" гэлээ.