#Шууд: 11 настай хүүг хүчирхийлэлд өртөх нөхцөл үүсгэсэн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын удирдлагууд хариуцлагаа хүлээнэ гэв.


Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хуульчийн тайлбарлаж байгаагаар, энэ хэргийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын удирдлагууд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэж, улмаар БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ханджээ. Тухайн үед хүүхдийн ар гэрийнхэнтэй холбогдох гэтэл утас нь салгаатай байсан тул чадаагүй аж. Мөн уг хэрэгт холбогдогч нэг хүүхэд оргосон байжээ. Улмаар оргосон хүүхэд 11 дүгээр сарын 30-нд олдож, цагдаагийн газарт тайлбар мэдүүлэг өгснөөр ар гэрт нь мэдэгдсэн байна.

Хэргийн талаар "Энэ хэргийн эх үүсвэр нь хүүхдүүд асрамжийн газар ирснээс үүдэлтэй гэж яригдаж байна. Харин  манай байгууллагаас эдгээр хүүхдүүд нь гэр бүлдээ байх хугацаандаа сэтгэлзүйн гэмтэлд өртөж байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа" гэлээ.