Улсын начин Э.Энхбат зодуулсны улмаас хүнд гэмтэл авч, ГССҮТ-д өчигдөр хүргэгдсэн. Одоогоор түүний биеийн байдал хүнд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Э.Энхбатын эхнэр нь өөрийн фэйсбүүк хуудаснаа МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр зодсон хэмээн бичсэн. Тэрбээр уг мэдээллээ өнөөдөр дахин бататгалаа.

"Миний ханийг яаж байгаа юм бэ гэхэд Н.Түвшинбаяр юу ч хэлээгүй. Түвшинбаяр намайг очиход зүв зүгээр сууж байсан. Харин ханийн маань толгой нь цус болчихсон, мах гарчихсан байсан. Манай нөхрийн өмдний тэлээн хүртэл цус болсон байсан. Гурван жилийн өмнө гэр бүлийн найз Хосбаярыг ямар ч шалтгаангүйгээр зодсоноос хойш бид харилцаагүй болсон. Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарч чадахгүй байна. 

 "Н.Түвшинбаяраа боль. Түвшинбаяраа боль л доо" гээд хашгираад байсан. Тариа хийх гээд бүр дөрвөн бөх хүн дийлэхгүй байсан. Өчигдөр бас нөхрийн маань хуурай ах 60 хүрч байгаа Тулга гэдэг ах ирсэн. Хагалгаанд ороод удаагүй байсан ах руу чи муу хэнийг авах гэж ирж байгаа юм гээд яг хагалгаа хийлгэсэн газар руу цохисон. Би сая цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд ирлээ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдээсэй" хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.