Манай улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Харамсалтай нь дөрвөн хүн нас баржээ. 

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр " Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 17 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2583 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна. Нийслэлд 1000 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна Дүүрэг, хороо хэсгүүдэд халдварын шинэ тохиолдол өдөр бүр бүртгэгдэж байна. Ялангуяа орон сууцанд амьдардаг хүмүүс цахилгаан шатанд сууснаас болж, халдвар авсан тохиолдол багагүй бүртгэгдэх байна" гэлээ.