Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11.30 цагт эхэлсэн. Хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, хуралдаанаас энэ сарын 10-наас 25-ныг хүртэл буюу 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргасан байна. 

Уг саналаа одоо Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхлэхээр товлогджээ.