Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсээр байгаа энэ үед иргэн бүрээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд барихыг эрүүл мэндийн байгууллагууд шаардаж байна.
Хэдийгээр иргэд дор бүрнээ дэглэмээ сахиж байгаа ч гудамж талбайд ил задгай хаясан маск болон бусад хог хаягдал өндөр эрсдлийг дагуулсаар байна. Цаашлаад агаар дуслын замаар вирус тархах аюулыг ч нэмэгдүүлж байгаа юм.
Тэгвэл нийгмийн хариуцлагаа ухамсарласан зарим ААН-үүд орчин тойрноо цэвэрлэж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрахыг эрхийг хангаж байна. Тодруулбал "Имарт"-ынхан Сэлбэ голын эрэг орчим болон нийтийн гудамж талбайн хуримтлагдсан хогуудыг цэвэрлэжээ.
Монголчууд жил жилийн хавар их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Уг уламжлалын дагуу хаврын хавсарга салхитай энэ үед ААН-үүд энэ мэтчилэн орчиноо цэвэрлэвэл халдварын тархах эрсдлийг бага ч гэсэн бууруулна гэдгийг албаныхан мэдэгдэж байна.









Баярлалаа
баярлалаа, и март
Ьь00кззн3221ж ллллон48зкз зд Юлрха
900кк9ъзкккк кззккззззк зккүаёөө
Здүүлдкки