Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214-р ангийн хоёр алба хаагч харуулын даргаа хөнөөж, зугтсан хэрэг гарсан. Хэрэг гарсан өдрөөс хойш цагдаа, тагнуулын байгууллагынхан тэдгээр зэвсэглэсэн цэргүүдийг олохоор ажиллаж буй.  Цэргүүдийг өнөөдөр буюу гурав дахь өдрөө эрэн сурвалжилсны эцэст баривчлан саатуулжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан 2 цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" гэж мэдээллээ.