Улсын начин Э.Энхбат БНСУ руу эмчилгээнд явахаар болжээ. Түүнийг багийн найз Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр зодож хүндээр гэмтэл учруулсан. 

Гэвч Э.Энхбатын хувьд биеийн байдал нь дээрдэхгүй, хэд хэдэн удаа унтуулгад орсон. Өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлэх талаар хөөцөлдөж байгаа талаар мэдээлж байсан.

 Тэгвэл өнөөдөр 13.00 цагаас Э.Энхбатыг тусгай үүргийн онгоцоор БНСУ руу авч явахаар болжээ. Харин Н.Түвшинбаярт хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэргээр эрүү үүсгэн, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа билээ.