Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, Засгийн газрын Ажлын хэсэг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн төлөөлөлтэй Төрийн ордонд яриа хэлэлцээгээ албан ёсоор эхлүүлээд байна. 

Энэ талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх Ажлын хэсгийн ахлагч, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Бид “Рио Тинто” группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчидтэй “Оюутолгой” төслийн үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцож байна” гэж хэмээн  өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгджээ.