ЦЕГ-аас "Гацуурт" компанийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа талаараа сайт дээрээ нийтэлжээ. Учир нь Л.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар руу залгахад хариу өгөхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна. 

Эх сурвалж: https://police.gov.mn/suspect/...