Өнөөдрөөс эмч, онцгой, цагдаа буюу цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг вакцины 2 дахь тунг хийж эхэлжээ. Монгол Улсад коронавирусийн эсрэг вакинжуулалтыг АстраЗенека вакцинаар эхлүүлсэн. Нийт 13836 алба хаагчийн эхний тунг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хийсэн. 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн астраЗенека вакциныг эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг бүрэн дархлаажуулж эхэлсэн байна.