Соёлын яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газар орших түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой 10 гаруй томоохон археологийн дурсгалыг сонгож, соёл мэдээллийн төвийн сүлжээ байгуулахаар төлөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн эхлүүллээ.
Соёл, мэдээллийн төв нь ард иргэд, зочид гийчдэд дурсгалын талаарх үнэн зөв мэдээллийг өгөх, судалгааны шинжилгээний ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр тав тухтай орчинд олон талын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зориулалт бүхий бэсрэг орон зай байх юм.
Орхон-Тамир, Хануй-Хүнүй голын сав газарт “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулагдсанаар Монгол орны төв хэсэг рүү чиглэсэн соёлын аялал жуулчлалын шинэ маршрут бий болж, соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдал сайжрах, орон нутагт ажлын байр бий болох зэрэг олон боломж бүрдэх юм. Мөн хүүхэд залуучуудад эх түүх, өв соёлоо хайрлан хамгаалах дадал заншлыг төлөвшүүлэх, ард иргэдэд археологийн дурсгалын шинэ мэдлэг мэдээллийг шуурхай хүргэх, шинжлэх ухааны ажлын үр дүнг сурталчлан таниулах зэргээр монгол хүнийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төв болно.

Соёлын яамнаас ирэх жилүүдэд төслийн хүрээнд хэд хэдэн дурсгалт газарт соёл, мэдээллийн төв барихаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төвийн байршлыг тус бүс нутагт өрнөж байгаа зам харилцаа, эрчим хүчний бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна.
Цогцолбор байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал болон албаны бусад хүмүүс, орон нутгийн ард иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.








СОЁЛ, МЭДЭЭЛЭЛИЙН ТӨВ ГЭЖ ЮУ ЮМ БОЛ ДОО? БАС НЭГ МӨНГӨ ҮРЭХ, ИДЭХ ЮМ СЭДСЭН ЮМ БАЙХДАА. УУЛ НЬ НЭГЧ БОЛТУГАЙ ДУРСГАЛАА СЭРГЭЭХЭЭС АЖЛАА ЭХЭЛМЭЭР ЮМ ДАА.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.и