Улсын хэмжээнд 2026 он гарснаас хойш долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд судалгаа, зураглал хийж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын дагуух 399 эрсдэлтэй цэгийг тогтоон, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усны осол гарах эрсдэл өндөр, хүн олноор цуглардаг нийслэлийн 5 дүүрэг болон 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, усны аюулаас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, сэрэмжлүүлгийг дагаж, аюулгүй байдлаа ханган сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!