Монголчууд эртний соёлын дурсгалаа сүйтгэсээр байна. Монголын буган хөшөөдийн дотор гадаргууны өнгөөрөө гайхагдах Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15 дугаар буган хөшөөг энэ жил ийнхүү сүйтгэжээ.
Хөшөөний том жижиг 7 буга, байлдааны зээтүү, унжуургатай цагирган ээмэг дүрсэлсэн нүүрэн талд цэнхэр тосон будгаар
"Буган, хөшөө
Улаан толгойн үзүүрт
Ургасан юм шиг суулгасан хөшөө
Улс олон минь сонирхож сонжиж хардаа
Урт богино хөшөө чулуу нууд" гэж бичжээ.
Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогддог аж. Дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтах соёлын дурсгал юм байна.


Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба








Түүхээ мэддэггүй мэдсэн ч хүндэтгэх сэтгэлгү хүн үү Аялах нэрээр хорлох ажил бүү хий Очиж болсон сүйтгэгчид арчлах сэтгэл гаргана уу Сүйтгэгчдийг там ч авахгүй бол уу
Янаглан хорлох ажиллагаа. Будаг юм байна. Уусгагчаар арчвал арилах байхаа.
Ингэж болохгүй дээ.Энэ бол дахиж бий болохгүй дурсгал шүү дээ..Нүүдэлчин дээдэс маань мянга мянган жилээр сүйтгэлгүй хадгалж ирсэн дурсгалыг өнөө үеийнхэн бид устгаж болохгүй
Suuliin urin zaluuchuud uneheer medleg chadvar muutai boljee.argagui shuudee nom eruusuu undhihgui yum chini.yaj uhaan ni teleh vedee.yu suitgej baigaach medehgui hetsuu yumdaa
Бидний аяллын замд таарсан, зураг авалт байлаа. Соёлын øвøø хамгаалья. Yзэсгэлэнт Баянхонгорчууд аа...
Yadag erguu be. Iim chuhal soeliin dursgalaa suitgej baidag. Daanch de ,denduu hairan sanagdaj bna.