Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Монгол Улсад оршин суугаа нийт хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насны ахмадууд байна. 

Тэдгээр ахмадуудын 65,7 хувь нь хосоороо амьдардаг бол 68,8 хувь нь хот болон аймгийн төвд, 36,2 хувь нь монгол гэрт амьдардаг байна. Ахмадуудын 60,4 хувь нь боловсролгүй, бага суурь болон бүрэн дунд боловсролтой бол 85,6 хувь нь цэргийн алба хаасан байна.