ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ. 2021 оны 10 дугаар сарын 4-ний байдлаар шинээр 1,501 халдвар бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлуудын 751 нь Улаанбаатарт бол 749 нь орон нутагт, 1 нь зөөвөрлөгдсөн байна.
Өнгөрсөн хоногт 41-60 насны 1, 61-80 насны 8, 80-аас дээш насны 5 хүн нас баржээ. Тэдний 11 архаг хууч өвчтэй байсан бол 3 нь ковидын шалтгаанаар өөд болжээ.
Өнөөдрийн байдлаар 22,429 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4,178 нь хүүхэд бол 1,519 нь жирэмсэн эх байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!