Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх юм.
Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлдсэн. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий.








gajgui bolson n tegeed yah yum bee?
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхан Та нар энэ олон грашууд байгаагүй бол аль эрт энэ газар др нь баячууд барилга барьсан л бгаа ш дээ. Энэ грашууд чинь анх орон сууцны барилгууды доороо грашгүй тул ОСК-н захиалгаар энэ олон грашууд баригдаж иргэд өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авсан юм. Та нар буулгахдаа иргэдтэй тохирч хэдэн төгрөг өгөх ч үгүй Хууль бусаар Газрын зөвшөөрөлгүй грашуудыг буулгалаа л гэж байна. Уг хэрэгтэй тухайн үед нь зөвшөөрөл нь гараад ашүиглаж бсн юм шүү. Энгийн ард иргэдийн грашийг та нар хүчээр нурааж дээрэлхэж байгаа чинь гутамшигтай байна.