Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Шалгалтын үеэр Монгол Улсын MNS 4599:2026 “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан шаардлагыг зөрчсөн буюу яндан, дуу намсгуур нь гэмтсэн эсвэл байхгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч байна.

Автотээврийн үндэсний төвөөс стандартын шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоог хүчингүй болгож болзошгүйг анхаарууллаа.

Иймд жолооч нарыг автомашиныхаа яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.