"StorePay Coin-ний анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 11:00 цагаас зөвхөн “Trade.mn” криптобирж дээр эхлэх байсан. 

Харамсалтай нь Trade.mn бирж дээр хэт өндөр ачаалал үүссэний учир систем доголджээ. Тиймээс одоогоор ямар нэгэн захиалга биелээгүй байгаа талаар мэдэгдэл гаргажээ. Улмаар системийг хэвийн түвшинд ачаалуулж өнөөдөр орой буюу 2021.10.27-ний 23:00 цагаас IEO-г эхлүүлэхээр болсон байна. 

StorePay Coin  анхдагч зах зээлд нийт StorePay Coin-ний 15%-ийг арилжаалах бөгөөд 18 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлт хийж “Storepay” үндсэн үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.  1 SPC=0.20₮ үнэлгээтэй санал болгож байгаа юм.