"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш  хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 20 хонож байгаа юм.

Түүний аав УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.

"Хорих 461 дүгээр ангид очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн" гэсэн байна.

Э.Одбаярын хувьд биеийн байдал тун тааруу, бөөрний дутагдалд орсон байдалтай байгаа талаар түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдээд байгаа билээ.