УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ШШГЕГ-аас иргэн Э.Одбаярын талаар мэдээлэл өглөө.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав: 

-  Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн. Даралт 100/70-тай байгаа. Зүрхний цохилт 95. Жингийн алдагдал 10 гаруй кг болсон. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна.